Ухаант хүн хор өгсөн ч хүрт Угаас муу хүн эм өгсөн ч бүү хүр - Шинэ бичлэгүүд
Bb: Buzz
Buzz
Bb: Yarih uu?
Tegye.
- Сайн уу . Миний залуусаар юу б.на да ?
Сайн уу . Миний хань, халуун байна уу ?
- Гайгүй дэ. Монголд хүйтэн байна уу?
Хүүе, наад хогоо соруулал7даа, заваан гэдэг нь хурдан цэвэрлэ.
-Яасан ээжиийн хөвгүүд ямар хэрэг тарьсан вэ?
Аан, гараад ороод ирсэн бүүр гэр буулгаад хаясан байхийн. яагаад байгаа юум бэ? Гэрээ цэвэрлэ. Би жоохон чимээгүй . цаашаа л да.
- яасан
Мэдэхгүй. Томоо энүүгээр зүтгээд б.на
-- Аав та хэнтэй ярьж байгаа юм бэ?
За наадахаа цэвэрлээ .....
-- Аав та хэнтэй ярьж байгаа юм бэ?
Аа найз охинтойгоо
- Миний залуугаар юу байна да? Ажил нь давгүй юу?
Үгүй чи цаашаа байл да. Энэ хүү чинь яриулахгүй.....
---- Аав байжээ.Би дараа нь цэвэрлэнэ за юу? Би 1 хараадахьё. Та хойшоо болж бай.
--- Аан за за, Агаа, Джө ээжтэй ярьж байнаа. Найз охин гээд байгаа юм аа ? Гэрээ цэвэрлэе. хэ хэ
- Яасан вэ? Байна уу? байна уу?
Аан хэн зааж өгдөг юм. Энэ хөвгүүд чинь намайг шалгаад байгаа юм байна. хаха Би найз охинтойгоо ярьж байна гэхээр энүүгээр зүтгээд байсан юм байна. Энэ Томоо их онгироо болоод байна шүү.
- тийм үү. Миний залуучууд.......... - - -.......
Миний хөвгүүд ээж , аавдаа анхаарал тавьж байнга 007 Бонд болдог зөвхөн 1 жишээ хэхэ Дараа завтай болохоороо гэр бүлийн, хөвгүүдийнхээ түүхийг хуваалцанаа.
Удалгүй зовиур,  шаналгаа төгсгөл болж настай эр бурханы оронд амгалан нойрсох боллоо. Энэ хүний хойноос ор дуу тавьж,  элдэвийн чимээ нэг их гарсангүй. Өнөөх сайхан эгч дүү 3  ирсэн шигээ нам гүмхэн явцгаасан байлаа. Харин тэгтэл тасгийн бага эмч гэх нэлээд настай эмэгтэй чанга дуугаар : - Энэ Гонгор гуайн өвчний түүхийг хэн нээсэн юм бэ? ЭМД - ийн дугаар , бичиг баримтийн хэсгийг нь бөглөөгүй байна. Ор хоног, эмийн зардалийг нь яаж олж авах юм. Муусайн юмнууд уйлж дуулж хэвтэчихээд хүн бодохгүй шүү.  Та энэ мөнгийг төлөх юм уу?  гэсээр  эмчийн өрөө рүү үглэсээр орлоо. Үүнээс үүдээд тэр хавьд байсан өвчтөнгүүд, сувилагч нар толгойтой болгон л ам амандаа: - арай ч дэ. ийм сайхан хүүхдүүд өсгөөд ингэж дуусвал хэцүү д лээ шүү. -Энэ хэдэн хүүхэд одоо ирэхгүй ээ? - Өчигдөр нилэн чинээлэг хөгшин эмэгтэй  3 хүүхэдтэйгээ дөнгөж орж ирээд л гараад явсан. - Муу сайн юмнууд хэдэн төгрөгтэй болохоороо хүнээ байх юм даа.  гэх зэргээр нэг хэсэгтээ л шаагилаа. Харин ажил тарахын үед нөгөө эгч дүү 3 ирээд: - Буяны ажилд нь нас барсаны гэрчилгээ хэрэг болдог гэнэ хэнээс авах вэ? гэсээр хүрээд ирлээ. Эмч:- Та нар бичиг баримтийг нь аваад ирсэн үү? би бичээд өгнө. гэтэл Тэр 3 өөд  өөдөөсөө хараад 2 эрэгтэй дүү нь чимээгүй холдоод явлаа. Эгч нь гэх  сайхан эмэгтэй: Уучлаарай бид аавтайгаа сүүлийн 20 оод жил уулзаагүй юм аа. Сүүлийн үед ганцаараа л амьдарч байсан бололтой. Бид бичиг баримт бусад зүйлийг нь хайгаад олоод иргээд ирэх үү дэ. гээд буцаад явлаа. Тэр 3 нь гайхалтай сайхан эгч дүүс хоорондоо эвтэй нь аргагүй нэгэн зүйл ярисаар 2 дүү нь  За, за гэж эгчийнхээ үгнээс гарч үзээгүй бололтой намуухан дуугарсаар буцаад явлаа.  Эгч нь харин: - Эмч ээ бичиг баримтгүй бол тооцоо хийх юм байгаа болов уу?  нь хэд гарсан бол. Уучлаарай бид  түүнийг муу байна л гэж сонсоод ирсэн бусад зүйлийг нь сайн мэдэхгүй байна. энэ хүн бидний төрүүлсэн Аав мөн ч 20 -оод жилийн өмнө ээжийг минь өвчтэй хэдэн сар гэртээ хэвтэхэд өөр хүнтэй амьдарна гээд хаалгаа өшиглөөд гарсан хүн шүү дэ. Бага дүү маань энэ тухай сайн мэдэхгүй ээ. Харин биднийг өсгөсөн аав бол дэндүү ховор хүн. Бид түүнийгээ гар дээрээ бөмбөрүлж бүх биеийг нь тосолж, тордоод л бурхан болг.... гээд цааших үг нь сонсогдсонгүй эмчийн өрөөний хаалга тас хийгээд л явчихлаа. Тасагт өнөө эгч дүү 3 ийг ээжийнхэн хамт элдвээр хэлж байсан хүмүүс дор бүрнээ бодолд дарагдан нам гүмхэн.
Гэтэл нэг залуухан сувилагч охин: - 3 нялх хүүхэдтэй өвчтэй эмэгтэйд хань болдог тэр хүн ямар хүн байгаа болоо?  Энэ 3 ийг өсгөсөн тэр аавдаа энэ 3 ямар их хайртай болоо? гэх нь тэр.
Үнэндээ  дэндүү сайхан ухаалаг эгч дүү гуравын төрүүлсэн, өсгөсөн аавийн тухай бодол тэдний амьдралын эцсийн өдрүүд, бурхан болох тухай бодол сэтгэлээс огт гарахгүй юм.
Энэ зүгээр л энгийн нэгэн хүний үнэн амьдрал. Би нэлээн хэдэн жилийн өмнө сонсож байсан боловч сэтгэлээс ердөө гардагүй ээ?
Эмнэлэгийн орон дээр өдөр тоолон амьсгаадан хэвтэх настай эр хүн.  Энэ хүний хувьд хэн ч ирээд юу ч өгсөн өвчинд эргэлтгүйгээр дийлдсэн өрөвдөм хорчийсон арьс, цонхийсон царай, аймшигт хяхтансан амьсгал. Түүнийг эргэж ирэх хүн байхгүй бололтой гэж энэ тасгийн эмч сувилагч нар хоорондоо сэм шаагина.  Хүнд хэцүү өдрүүдийн  эцсийн өдөр хөгшиний дэргэд залуухан сайхан эмэгтэй, бас нэгэн залуугийн хамт ирлээ. Тэд өнөөх өвчтөнтэй намуун дуугаар цөөн үгсийг солилцоно. Сувилагч нь  ааваа гэж байна гэсээр их л гайхаж, зэвүүрхсэн  шинжтэй хамт ээлжинд байгаа сувилагчдаа хэлээд эмчийхээ өрөө лүү явлаа.  Нэг их удалгүй цэвэрхэн, сайханд нь хэний ч  үнэхээр нүд унмаар хүүхэн, залуу 2 гарч ирээд  эмчтэй чинь уулзах гэсэн юм сан өрөө нь аль вэ? гэх нь тэр. Тэдний яриа эмчийн өрөөний хаалга онгорхой орхисноос тод сонсогдож байлаа. Бид өвчтөн Гонгорийн хүүхдүүд байнаа. Аав нь тун удахгүй болж дэ. Дүү маань 10 цагийн дараа Монголд ирэх юм. Тэр хүртэл та ... гээд дуугарсангүй. Дүү минь аавтайгаа уулзалгүй олон жил болсон юм аа. Аавд одоо хэрэгтэй зүйл байна уу? гээд нэг л хөндий цөөн үгс хэллээ. Эмч, сувилагч гэж мэргэжил эзэмшээгүй бол энэ 2 хүнийг таньдагсан бол энэ тасгийн олон хүн тэр 2 -оос ихийг асууж, их олон зүйл дээр буруутгаж эцгийгээ олигтойхон асарч тойлоод бурхан болгомоор юм да гэж хэлмээр  санагдаж байлаа.  Тэр 2 ирсэн шигээ дорхноо л яваад өглөө.  Эмч тэр хүний зовлонг уртасгахийг хүсээгүй юу? Тэр сонин хүүхдүүдийн хүсэлтийг тоосонгүй юу? Өвчин намдааж, тайвшруулахаас өөр эмчилгээ бичсэнгүй. Маргааш  өглөө үнэндээ дэндүү сайхан гэмээр эгч  дүү 2 маань  20 гаран насны өөрсдөөс нь илүү царайлаг залууг дагуулан орж ирлээ. Сүүлд ирсэн дүү нь харин илүү ихээр харамсаж ,гашуудан аавыгаа тэвэрч гарыг илэх юм. Гэвч нэгэнт энэ настай хөгшинд ямарч бурхан, ямарч эрдэнэс тус болохгүй болсон байлаа. Ам нь уснаас гаргаад тавьсан загас мэт ангалзан арай гэж л амьсгалж байлаа. Хүзүү цээжний  хуурай арьс нь аймшигтай таталдана.
Үргэлжилнэ...